Оддын амьдрал >>

Уитни Хьюстоны цомог хамгийн гүйлгээтэй байна

2012-02-14 14:19:48

Уитни Хьюстон зуурдаар нас нөгчсөний дараа түүний цомгийн гүйлгээ эрс нэмэгджээ. Дуучныг хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай мэдээлэл тарснаас хойш хэдхэн цагийн дотор түүний шилдэг дууны түүвэр болох «Greatest Hits» цомог «Apple» компанийн «iTunes» хөгжим болон киноны томоохон дэлгүүрийн хамгийн гүйлгээтэй бараа болжээ.
Хьюстоны шилдэг дууны түүвэр хит-парадыг удаан хугацааны турш тэргүүлж байсан дэлхий даяар алдаршиж яваа Британийн дуучин

Аделийн «21» цомгийг ардаа орхив. Түүвэрт дуучны хамгийн алдартай дуунаас бүрдсэн нэг, хөгжмийн зохиомж болон ремикс, Флорида муж улсын дагшаа найрал хөгжмийн хамт дуулсан АНУ-ын төрийн дуулал багтсан бас нэг, нийт хоёр цомог багтжээ.
«Hollywood Reporter»сонинд мэдээлснээр, одоо дэлхийн даяар дуучны синглүүд хамгийн эрэлт ихтэй байна. Хамгийн алдартай 10 дууны нэгдүгээрт «I Will Always Love You» дуу оржээ. Энэ дууг анх дуулсан нь Хьюстон биш аж. Дууг 1973 онд Америкийн өөр нэгэн од Долли Партон зохион дуулсан байна. Гэсэн хэдий ч энэ дуу «Бие хамгаалагч» кинонд дуулсных нь дараа Хьюстоны нэрийн хуудас болжээ.
Түүний бусад дууны худалдаа ч эрчимтэй өсч байгааг «iTunes» мэдээлсэн байна. Шилдэг 100 дууны жагсаалтад «I Wanna Dance With Somebody», «How Will I Know», «Greatest Love of All», «One Moment in Time», «I Have Nothing», «Where Do Broken Hearts Go», «Didn’t We Almost Have It All» болон «I’m Every Woman» зэрэг 10 орчим дуу нь оржээ.
Уитни Хьюстоны цогцос Лос-Анжелес дахь «Беверли Хилтон» зочид буудлын өрөөнөөс олдсон байна. Тэрбээр усанд орж байгаад ухаан алдаж унасан байдалтай байжээ.


Сэтгэгдэл бичих

Нэр:
Э-Шуудан: (оруулахгүй байсан ч болно)
Сэтгэгдэл:
 
 

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл ороогүй байна

Япон бүжигчин Өүлэн эхийн дүрд...

Монгол-Япон орны хамтын харилцааны 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. Жил бүр ойгоо тогтмол тэмдэглэж ирсэн түүхтэй. 5 дугаар сарын 10-нд "Итгэлийн гэгээ" бэсрэг бүжгийн жүжгийн үзүүлбэрийг Японы бүжиг дэглээч бүжигчин Азүми Конхо, түүний охин Каня нар Монголын бүжигчидтэй хамтран тоглоно.

LIFE.MN - ОНЦЛОХ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын зарим гишүүдийг хүлээн авч уулзав
Өчигдөр 17 цагийн байдлаар монгол улсын тэргүүлэх эмч нарын гаргасан дүгнэлтийг үзэхэд Н.Энхбаярын бие организмын нэлээн хэсэг нь үхлийн байдалд ши ...
Марафонч Б.Сэр-од олимпийн бэлтгэлээ Бээжинд хийнэ
Манай улсын олимпод оролцох марафончид БНХАУ-д бэлтгэлээ хийхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон бүх ард түмний спортын наадамд амжилттай ор ...
Фитнессд явахдаа анхаарах зүйлс
“Фитнессд явъя!” гэж. Хамгийн түрүүнд чамд баяр хүргэхийг хүсэж байна.
Гэр хорооллыг төвлөрсөн халаалтын шугамд холбох ажил эхэллээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8, 9,10,11 дүгээр хороо буюу Дэнжийн мянга орчмын айл өрхүүдийг төвлөрсөн халаалтын шугамд холбох ажил өнгөрсөн бямба ...
Улс төрийн хямрал эдийн засгийнх болох төлөвтэй
Грек дэх улс төрийн хямрал эдийн засгийн хямрал болон хувирах магадлал тун өндөр байна. Шинэ засгийн газартай болох гэсэн ээлжит оролдлого дахин ам ...